• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАХ АХЛАГЧ Б.МӨНХЗАЯА УЛСЫН АВАРГААС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-09 19:02:20
Үзсэн: 378

АХЛАХ АХЛАГЧ Б.МӨНХЗАЯА УЛСЫН АВАРГААС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-09 19:02:20 Үзсэн: 378



    Монгол Улсын Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөжээ. Хамгийн сонирхолтой нь уралдааны тэргүүлэгчдийг Зэвсэгт хүчнийхэн эзэлж, шилдэг гэдгээ дахин баталсан байна. Энэ удаагийн тэмцээнээр автомат цаг байрлуулж, шинэ залуу тамирчдад хувийн амжилтаа тогтоох, ахиулах, спортын цол, норматив биелүүлэх боломж олгосноороо онцлог байна.

    "Парис-2024" зуны олимпод оролцох эрхээ аваад байгаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Б.Мөнхзаяа 10000 метр, 5000 метр, 4*400 метрийн буухиа гүйлтэд гурван алтан медаль, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Г.Хишигсайхан 10000 метр, 5000 метр зайд хос мөнгөн медалийн эзэд болжээ.

   Мөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Б.Сарангуа 1500 метр зайд мөнгө, эрэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, ахлах ахлагч Ц.Бямбажав 5000 метр зайд алт, 10000 метр зайд мөнгө, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ 5000 метр зайд хүрэл медаль тус тус хүртлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118