Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний хэмжээнд “Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриан дор үйл ажиллагаагаа төлөвлөн явуулж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан ч шат дараалсан олон ажлыг хэрэгжүүлж байна.
Ахлагчийн албыг сурталчлах, албандаа хандах хандлагыг дээшлүүлэх зорилгоор бие бүрэлдэхүүний дунд "Бахархлын алба" өдөрлөгийг зохиож, энэ хүрээнд "Миний цуглуулга" үзэсгэлэнг дэлгэж, хамт олондоо хүсэл сонирхлоо танилцуулахад нь дэмжлэг үзүүллээ.
Мөн бие бүрэлдэхүүний нийтийн биеийн тамираар хичээллэх дадал зуршлыг нь нэмэгдүүлэхээр “Биеийн хөдөлгөөн булчингийн баяр баясгалан” арга хэмжээг явуулж, алба хаагч бүрийг спортын нөхөр байхад нь чиглэсэн нөлөөллийн ажлыг явуулсан юм.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА