• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

40 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Нийтэлсэн: 2024-06-07 20:07:25
Үзсэн: 330

40 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Нийтэлсэн: 2024-06-07 20:07:25 Үзсэн: 330



    Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудыг дэмжих, алба хаагчдын амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас шат дараатай ажил зохион байгуулж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангиудад бодит ажил болон үргэлжиллээ.

   Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр баригдах албан тушаалын 40 айлын орон сууцны шав тавих ёслол зуны дунд сарын билэгт энэ өдөр зохион байгуулагдаж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал С.Ванчинхүү, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Оюунтүлхүүр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Амарсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм.

    Бригадын генерал С.Ванчинхүү арга хэмжээний эхэнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг шийдвэрлэх бодлого зорилттой уялдуулан тус хоёр ангийн албан тушаалын 40 айлын орон сууцыг барихаар болсныг онцлов. Мөн тэрээр албан тушаалын байр ашиглалтад орсноор офицер, ахлагч нар тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллахад томоохон дэмжлэг болохыг ч тодотгож байсан юм.

   Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал “Орон нутгаас Зэвсэгт хүчний ангиудаа бүх талаар дэмжиж ажилладаг. Энэ удаад ч гэсэн бид дэмжинэ. Цаг наргүй тушаалаар ажилладаг цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэнэ гэдэг хамгийн чухал” гэдгийг дурдлаа.

   Үүний дараа албаныхан Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангиудад ажиллаж, барилга байгууламж болоод хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцлаа.

Дэслэгч Б.НОМИНЖИНГОО

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118