• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ ...
Нийтэлсэн: 2024-06-05 08:03:23
Үзсэн: 309

ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ ...
Нийтэлсэн: 2024-06-05 08:03:23 Үзсэн: 309



     Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан түүхт 80 жилийнхээ ойн босгон дээр Зэвсэгт хүчний зарим нэгтгэл ангийн инженерийн мэргэжлийн хугацаат албаны түрүүч байлдагч нарын дунд “Мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж явууллаа. Энэ нь түрүүч, байлдагч нарын мэргэжлийн ур чадвар, техникийн болон онолын мэдлэгийг нэмэгдүүлэх, харилцан ур чадвараа солилцох зорилготой тэмцээн юм.

    “Онолын мэдлэг”, “Хүн нэг бүрийн хамгаалах нуувч байгуулах”, “Буудлага”, “Инженерийн эд хэрэгсэл ашиглах”, “Тэсэлгээний ажлын хэсэг” зэрэг 5 төрлөөр өрсөлдөхөд дэд түрүүч Б.Батренчин (014) ахлагчтай баг тэргүүллээ. Дэд байрт ахлах байлдагч Х.Ууганбаяр (016), гутгаар байрт байлдагч З.Тэмүүжин (119), тусгай байрт дэд түрүүч Б.Регзиндаржаа (120) ахлагчтай багууд тус тус шалгарлаа.

 

Хошууч Э.ХАШЦАХИУР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120