
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн 9 дүгээр сард байгуулсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвүүдээр сургалт, уулзалтуудыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. Тэгвэл үүний эхлэл болж, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 16-ны өдөр залуучуудын хөгжил, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжлийн сургалт гэсэн гурван сэдвийн хүрээнд уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)