• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-06-03 09:14:08
Үзсэн: 405

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-06-03 09:14:08 Үзсэн: 405



    Зэвсэгт хүчний 326 дугаар ангид англи хэлний ярианы клуб хичээллэж байна. Алба хаагчдынхаа англи хэлний чадварыг дээшлүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олны дунд англиар ярих үед тулгардаг айдсыг даван туулахад нь туслах зорилгоор зорилгоор тус клубыг ажиллуулж эхэллээ. Клубыг саяхан АНУ-ын “North Carolina” мужийн “Fort liberty” тусгай хүчний цэргийн “Иргэн цэргийн харилцааны офицерын дамжаа”-нд амжилттай суралцаад ирсэн тус ангийн ахмад Ц.Тунгалаг нарын офицерууд удирдан зенитчин дайчдадаа сургалт явуулж байгаа ажээ. Ахмад Ц.Тунгалаг нь тус дамжаанд шалгаран суралцсан Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны эмэгтэй офицер юм.

   Англи хэлний ярианы клубын суралцагч нарт тус ангийн захирагч дэд хурандаа Ү.Уянгасайхан гадаад хэл сурахад дагаж мөрдөх, хэвшил болгох заавар зөвлөмжүүдийг онцолж, хичээнгүй шаргуу байж үр дүнтэй суралцахыг захилаа.

Хошууч Л.ТҮМЭНДЭЛГЭР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120