Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ротын зэвсэглэл техникийн орлогч дэслэгч Х.Галбадрахын гэргий О.Ариунцэцэг нийгмийн сүлжээнд цэргийн гэргий байх аз жаргалын тухай хөнгөн рийл, влог хийж олон нийтийн хүндэтгэл, талархлыг хүлээх болжээ. Тэрээр их сургуулиа төгсчхөөд нөхрөө дагаж Өврийн сайхан нутагт амьдарч байгаа, анхны бяцхан үрээ өлгийдөн авсан тухайгаа, цэргийн ар тал гэдэг ямар ч үед хазайхгүй бат багана нь байх талаараа ч энэхүү рийлээрээ хүргэсээр байгаад нь талархмаар. Хамгийн сүүлд түүний "Чамтайгаа л байвал хаана ч юуг ч давсан яах вэ дээ. Цэргийн албыг хань, үртэйгээ хамт хайрлах болно" гэсэн нь нийгмийн сүлжээнд эерэг нөлөөлөл түгээж чадсан байв.