• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛ, АНГИЙН АХЛАГЧИЙН ДАМЖААНД 30 ГАРУЙ АХЛАГЧ СУРАЛЦАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-31 13:00:25
Үзсэн: 210

НЭГТГЭЛ, АНГИЙН АХЛАГЧИЙН ДАМЖААНД 30 ГАРУЙ АХЛАГЧ СУРАЛЦАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-31 13:00:25 Үзсэн: 210



   ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Удирдлагын академийн Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжааны суралцагч нар 05 дугаар сарын 31-ний өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

   Батлан хамгаалахын Удирдлагын академийн ахлах багш, бригадын генерал Н.Наран-Очироор ахлуулсан бүрэлдэхүүнд тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр Хуурай замын цэргийнхний 2024 оны хагас жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил арга хэмжээ, дэлхийн зарим орнуудтай хамтарсан сургалт бэлтгэл, офицер, ахлагчийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажил зэрэг олон сэдвээр мэдээлэл өгч, алба хаагчдад ээлтэй ажлын байр, ая тухтай орчныг хэрхэн бүрдүүлж буйгаа танилцууллаа.

   Батлан хамгаалахын Удирдлагын академийн Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаа нь 9 сарын хугацаанд хичээллэсэн бөгөөд төгсөлтийн өмнөх 14 хоногтоо Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудад ажиллаж, шинэ санал санаачилга сонсох, бусад нөхдийнхөө ажил албатай танилцах боломжийг ийн олгожээ.

    Тус дамжаанд Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангийн 30 гаруй ахлагч суралцаж байгаагаас хоёр нь эмэгтэй цэргийн алба хаагч буюу сургагч ахлагч Г.Энхжаргал, Д.Гүрцэцэг нар байв. Тэд тус дамжаанд шалгаран суралцаж байгаа хоёр, гурав дахь эмэгтэй ахлагч нар ба анхны төгсөгч нь цэргийн ухааны доктор (Ph.D) тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг (ҮБХИС) юм.

   Бригадын генерал Н.Наран-Очир Хуурай замын цэргийн командлалынханд дамжааны суралцагч нарыг хүлээн авсанд талархал дэвшүүлж, Зэвсэгт хүчний түүхэнд бичигдэх олон чухал ажлыг Хуурай замын цэргийнхэн гүйцэтгэж байна хэмээн баяр хүргэсэн юм. Суралцагч нар үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120