• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"БИДНИЙ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ" ӨДӨРЛӨГӨӨР БАГАЧУУДАА БАЯРЛУУЛАВ
Нийтэлсэн: 2024-06-01 10:00:32
Үзсэн: 177

"БИДНИЙ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ" ӨДӨРЛӨГӨӨР БАГАЧУУДАА БАЯРЛУУЛАВ
Нийтэлсэн: 2024-06-01 10:00:32 Үзсэн: 177



    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас бие бүрэлдэхүүнийхээ бяцхан багачуудад зориулсан “Бидний жаргалтай ирээдүй” хүндэтгэлийн ажиллагааг 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав. Бяцхан багачууд аав, ээжийнхээ ажлын орчинтой танилцаж, дуу хуур, бүжиг, шүлгээр цэргийн ах эгч нартаа бэлэг барьж, зарим нь командлагчийн гараас бэлгээ авахдаа ёсолж байсан нь яах аргагүй л цэргийн хүмүүжлээр өсөж яваа ирээдүйн эзэд гэдгийг нь илтгэж байв.

    Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал энэ үеэр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг Зэвсэгт хүчин хэмээх их айлын бяцхан хүүхэд багачуудад хүргэсэн юм. Дайчдын маань хүүхэд багачууд та бүхнийгээ түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж чаддаг, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг, байгаль эх дэлхийгээ хайрладаг, буруу муу зуршлаас хол, гэгээн мөрөөдөл, хүсэл зорилгынхоо төлөө хичээн суралцаж, улс орондоо хариуцлагатай иргэн болж, эх орныхоо хөгжлийн түлхүүр, түүчээ болно гэдэгт итгэж байна.

    Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг бүрэлдэхүүнд захиад, хамтдаа инээд цацруулсаар гэрэл зургаа татууллаа. Энэ өдөр эцэг эхийн зүгээс ч хүүхдүүддээ амьтныг дүрслэн бүжиглэж, Төв аймаг дахь "Хас" банкныхан цэргийн алба хаагчдынхаа багачуудад хадгаламж нээснээ гардуулан өгч бэлэг барилаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120