• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛ, АНГИУДАД БАГАЧУУДЫН ИНЭЭД ЦАЛГИСАН ӨДӨР ...
Нийтэлсэн: 2024-05-31 17:00:43
Үзсэн: 192

НЭГТГЭЛ, АНГИУДАД БАГАЧУУДЫН ИНЭЭД ЦАЛГИСАН ӨДӨР ...
Нийтэлсэн: 2024-05-31 17:00:43 Үзсэн: 192



   Зэвсэгт хүчний 014, 167, 186, 256 дугаар ангийнхан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан алба хаагчдынхаа бяцхан багачуудад хүндэтгэл үзүүллээ.

   Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан алба хаагчдынхаа 6-9 насны хүүхдүүдийн дунд “100 метрийн хөгжөөнт буухиа”, 10-13 насны хүүхдүүдийн дунд “АХА” асуулт хариулт, 13-16 насны хүүхдүүдийн дунд “Атом молекул” тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, гэр бүл хамт олны дунд мартагдашгүй сэтгэл догдлуулсан арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлжээ.

   Зэвсэгт хүчний 167 ангийнхан бие бүрэлдэхүүний хүүхдүүдтэй “Аз жаргалтай багачууд” өдөрлөг зохиож, "Миний гэр бүл" сэдэвт гар зургийн уралдаан, 0-2 насны хүүхдүүдийн дунд азын бөмбөлөг, "Бяцхан бүжигчин", уралдаан, тэмцээнийг явуулжээ. Тус ангийн захирагч хурандаа Х.Лхагвадорж хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөсний зэрэгцээ дээрх уралдаан, тэмцээнд шалгарсан хүүхдүүдэд гарын бэлгийг гардуулсан байна.

   Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан “Бүх хайраа гэр бүлдээ” баярын арга хэмжээгээр урлагийн хэсэгчилсэн тоглолт, хугацаат цэргийн алба хаагчдын гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтыг толилуулж, насны ангиллаар нь “Манцуйтай тамирчин”, “ Би бүжигчин”, “Гар баримал”, “Уран зураг”, “Хөгжөөнт буухиа” тэмцээнийг зохиож, багачуудынхаа инээд цалгисан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

   Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхны "Хүүхэд бидний жаргалант ирээдүй" өдөрлөгөөр хүүхдүүд дуу бүжгээр өөрсдийн авьяас чадвараа гайхуулж Нурланы Булбул, Галмандахын Одгэрэл, Жаргалсайханы Анужин нар үеийн найзууд, дүү нартаа урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлсэн байна. “Хөгжимт хөшөө", "Үйлдэл дуурайх" зэрэг олон төрлийн хөгжөөнт уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120