• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ Б.ЭРДЭНЭБАТ ИХ СУРГУУЛИА ТӨГСЛӨӨ
Нийтэлсэн: 2024-06-01 21:28:46
Үзсэн: 386

БАЙЛДАГЧ Б.ЭРДЭНЭБАТ ИХ СУРГУУЛИА ТӨГСЛӨӨ
Нийтэлсэн: 2024-06-01 21:28:46 Үзсэн: 386



   Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч байлдагч Б.Эрдэнэбат албаа хаангаа их сургуулиа төгслөө. Тэрээр “Мандах” их сургуулийн дөрөвдүгээр дамжаандаа цэргийн албанаас цахимаар суралцан дүүргэж, өнөөдөр нягтлан бодогч мэргэжлээр дипломоо гардан авсан баярт үйл явдал артиллерийнханд тохиолоо.

   Цахимаар суралцах явцдаа үйлдвэрлэлийн дадлагаа ангидаа хийж, шалгалтуудаа амжилттай өгснийг төгсөлтийн баярын энэ өдөр “Мандах” их сургуулийн удирдлагууд онцолж, цэргийн алба хаангаа суралцах боломж байдгийг байлдагч Б.Эрдэнэбатаас харж болохыг баяртайгаар дуулгалаа.

  Байлдагч Б.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс хүүг нь суралцах боломжоор хангасан тус ангийнханд талархал дэвшүүлж, цэргийн алба хөгжлийн орчин болсонд олзуурхаж буйгаа ярилаа.

Хошууч Т.МЯГМАРСҮРЭН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120