Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас “Дорнодчууд марафон-2024” гүйлтийн тэмцээнийг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Олон нийтэд биеийн тамирыг сурталчлах, гүйлтийн спортыг хөгжүүлэх зорилготой тус гүйлтэд Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 30 орчим офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилтан алба хаагч оролцож, бахдам амжилтыг үзүүлсэн юм.
Тэмцээн гүйлтийн 5 километрийн зайд насны ангилал бүрээр зохион байгуулагдахад ахлагч Б.Элбэгдорж, ахлах ахлагч Л.Амардэлгэр, ахлах ахлагч М.Ганцэцэг нар тэргүүн байр, дэд ахлагч Ц.Бямба-Өлзий дэд байрт шалгарлаа.
21 километрийн хагас марафоны төрөлд дэд байрт ОУХМ ахлагч Б.Сарангоо, гутгаар байрт ОУХМ Г.Уугантуяа шалгарч, ахлах байлдагч З.Дашзэвэг, байлдагч Ц.Содбаяр, Л.Пүрэвдорж, Д.Бямба-Очир, С.Аминзүрх, С.Буянбат нар шагналт байруудыг эзэлсэн юм.
Хошууч Э.МӨНХБАЯСАХ