"Олон улсын энхийг сахиулагчийн өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" ёслол хүндэтгэлийн ажиллагааг Ховд аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Ховдын хорооноос 2003 онд Иракийн II ээлжээр хошууч Ц.Золбаяр, Н.Нямбаяр Х.Телехан нар анх үүрэг гүйцэтгэснээр тус ангийн энхийг сахиулах үйлс дэх оролцоо эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүрэлдэхүүний 57 хувь нь хилийн чанадад үүрэг гүйцэтгэжээ. Яг энэ цаг үе гэхэд БНӨСУ-д 28 алба цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Хүндэтгэл ёслолын үеэр Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтыг толилуулж, ая дууны мэндчилгээ өргөсөн нь орон нутгийн иргэдийн талархлыг хүртсэн юм.
Тэмдэглэлт энэ өдөр Ховд аймгийн удирдлагууд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд оролцсон зарим офицер, ахлагч болон Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэд болсон хугацаат албаны дайчдыг аймгийн Засаг даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшуулсан юм.
п
Дэслэгч П.МАНДАХЦЭЦЭГ