• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХ ДҮҮ ХОЁР ХАМТДАА УУХАЙ ХАДААН ГҮЙСЭЭР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Нийтэлсэн: 2024-05-28 16:29:44
Үзсэн: 426

АХ ДҮҮ ХОЁР ХАМТДАА УУХАЙ ХАДААН ГҮЙСЭЭР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Нийтэлсэн: 2024-05-28 16:29:44 Үзсэн: 426



   Тэднийг Лхагвадоржийн Баатар, Лхагвадоржийн Мөнхбат гэдэг, ах дүү хоёр. Хоёулаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнх. Ах Л.Баатар нь ахлагч, дүү Л.Мөнхбат нь ахлах дэслэгч цолтой.

    Ах дүүг онцлох болсон нь тэд цэрэгжлийн спортын шилдэг тамирчид төдийгүй Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д Ховдын хорооныхны сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа амжилттай салшгүй холбоотой хоёр. Ахлах дэслэгч Л.Мөнхбат 2022 онд хугацаат цэргийн алба хаагчдын салаагаа удирдаж ороод Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс нь хүрэл медалийн эзэд болсон бол энэ онд ч мөн адил 2023 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн дайчидтайгаа мөнгөн медалийг гуйж биш гуядаж хүртэв.

    Харин түүний ах ахлагч Л.Баатар энэ жил дүүгийнхээ салаанд тасгийн даргаар оролцож, хоёул нутаг нутгаас ирсэн хугацаат албаны дайчдыг удирдан чиглүүлж, нэгэндээ нөмөрлөж гүйсээр хамтдаа мөнгөн медаль хүртсэн юм. Мэдээж тэдний цэрэгжлийн спортод үзүүлсэн амжилтууд бишгүй их ээ. Гагцхүү хамтдаа салаагаа удирдан чиглүүлэн уухай хадаан гүйсээр медаль хүртэх агшин нь л хамгийн гоё байв. Хайрт хөвгүүдээ армийнхаа төлөө ийм л хүмүүжилтэй болгож өсгөсөн түүний аав ижийд талархмаар ...

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120