• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛ, АНГИЙН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2024-05-28 10:58:17
Үзсэн: 163

НЭГТГЭЛ, АНГИЙН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2024-05-28 10:58:17 Үзсэн: 163



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал 05 дугаар сарын 28-ны өдөр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарт цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

    Тэрээр үүрэг чиглэлийнхээ эхэнд хоёр улсын хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөснийг онцолж, өдгөө Монгол, Япон цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2024” сургалт дадлага амжилттай үргэлжилж байгааг цохон тэмдэглэв. Мөн Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д оролцсон нэгтгэл, ангиудад баяр хүргэж, удахгүй эхлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д гаргасан амжилтаа бататгахыг захиж, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас очсон үүрэг даалгаврын хэрэгжилтэд онцгой анхаарахыг захилаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120