Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ хамтран шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 68 жилийн ой буюу “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий цэргийн командын мэргэжлийн генерал болон тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тактикийн олимпиад-2024” тэмцээний тэргүүлэгчдийн шагналыг гардуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд командлалын байрлалд мод тарьсан юм.
Энэ удаагийн “Тактикийн олимпиад-2024” тэмцээнд ахлах дэслэгч Э.Баяржаргал (327), ахлах дэслэгч Э.Өнөрбаяр (123), ахлах дэслэгч Г.Золжаргал (327) нар эхний гурван байрт, ахмад Б.Мөнхбаяр (330), ахмад Ү.Жанчивдорж (186) нар тусгай байрт шалгарлаа.
Хошууч О.БАЯНМӨНХ