• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2024 ОНЫ МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГУУД ТОДРОВ
Нийтэлсэн: 2024-05-24 09:40:35
Үзсэн: 375

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2024 ОНЫ МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГУУД ТОДРОВ
Нийтэлсэн: 2024-05-24 09:40:35 Үзсэн: 375



   Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” энэ жил өргөн хүрээнд зохион байгуулагдаж, шилдгийн шилдэг алба хаагчдын ширүүн өрсөлдөөн дунд амжилттай явагдаж өндөрлөлөө.

   Ард түмнийхээ дунд “Цэргийн олимп” хэмээн нэрлэгдсэн Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь бие бүрэлдэхүүний нэгдмэл ажиллагаа, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд сургуулийн жилийн туршид цэргийн сургалт бэлтгэл хэрхэн явагдаж байгааг үнэлэх бодит шалгуур, шударга өрсөлдөөн байдгаараа өндөр ач холбогдолтой юм.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга дэд хурандаа Ч.Мөнхтүшиг нар нар ажилласан юм.

Зэвсэгт хүчний 2022 оны цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Эмэгтэй офицер" төрөлд:

Тэргүүн байрт цэрэгжлийн спортын мастер хошууч Г.Нямжаргал (011)

Дэд байрт дэслэгч Ч.Оюун-Эрдэнэ (029)

Гутгаар байрт ахлах дэслэгч Б.Нангид (013)

“Салааны захирагч”-ийн төрөлд:

Тэргүүн байрт ахлах дэслэгч А.Бат-Эрдэнэ (311)

Дэд байрт дэслэгч Э.Бумбаяр (186)

Гутгаар байрт дэслэгч Э.Мөнх-Эрдэнэ (124)

“Ротын захирагч”-ийн төрөлд:

Тэргүүн байрт ахмад Б.Содномдаржаа (011)

Дэд байрт ахлах дэслэгч О.Баттогтох (150)

Гутгаар байрт ахмад Д.Очирдаваа (186)

“Батальоны захирагч”-ийн төрөлд:

Тэргүүн байрт цэргийн спортын мастер, ахмад Б.Ариунболд (016),

Дэд байрт ахмад М.Болд-Эрдэнэ (013),

Гутгаар байрт ахмад М.Тулга (311) нар шалгарч, бусдыгаа манлайллаа.

Цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр “Эмэгтэй багийн төрөл”-д:

 Тэргүүн байрт хурандаа М.Батдорж захирагчтай Зэвсэгт хүчний 011 дүгээр анги,

 Дэд байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС,

Гутгаар байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар анги

Эрэгтэй багийн төрөлд:

 Тэргүүн байрт хурандаа Ц.Төрмөнх захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар анги

Дэд байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги

Гутгаар хурандаа Э.Наранбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлэв.

 Хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд:

Тэргүүн байрт дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр анги

Дэд байрт хурандаа Х.Энхболд захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар анги

Гутгаар байрт хурандаа М.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салаа шалгарлаа.

Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгийн төрөлд:

Тэргүүн байрт хурандаа Б.Мөнх-Ирээдүй захирагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар анги

Дэд байрт хурандаа Д.Ринчиндорж захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр анги

Гутгаар байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС-ийн бүсгүйчүүд шалгарч, тэвсэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа тэргүүлэв.

    Тэмцээний хамгийн ширүүн өрсөлдөөнтэй, сонирхолтой төрөл болсон байнгын бүрэлдэхүүний салааны тэргүүн байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, дэд байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги, гутгаар байрт хурандаа Б.Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн баг тамирчид шалгарлаа.

     Тэргүүлэгчдийн шагналыг ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нарын албаныхан гардуулан өгч, тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцсон нэгтгэл, ангийн дайчид бүрт талархал дэвшүүллээ.

Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг дэд ахлагч Ц.БУЯНРАВЖИХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120