Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорч, энэ цаг үед шагналаа гардан авч байна. Хамгийн сонирхолтой нь 2022 оны Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээнд хошой алтан медаль хүртсэн хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид аваргаа дахин баталж, аварга болсон баярт мэдээ ирлээ.
Хамгийн өрсөлдөөнтэй бөгөөд үзүүштэй энэ салааны дэд байрт алс холоос зорин ирсэн, жил жилийн тэмцээний медалийн тавцнаас бууж үзээгүй алдарт Ховдын хороо буюу Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат албаны дайчид, гутгаар байрт хүндэтгэлийг үгээр биш үйлдлээрээ үзүүлдэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн торгон цэргүүд эзэлжээ.