2022 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах "Марш-тусгай бэлтгэл" цогцолбор тэмцээний "Ротын захирагч"-аар тэргүүн байр эзэлж, ротын төрөлдөө алтан медаль хүртэж явсан цэрэгжлийн спортын мастер ахмад Б.Ариунболд (016) энэ жил бөх сонирхогчдын хэлдэгчлэн "Дэвлээ, давлаа" гэдэг шиг л "Батальоны захирагч"-ийн төрөлд түрүү байр хүртэж, маршийн замд энэ цаг үеийн шилдэг нь гэдгээ дахин баталжээ. 2022 оны амжилтыг дурдсан нь түүний хамгийн ойрын жишээ. Түүнээс өмнө сонсогчоос эхлүүлсэн амжилт нь хязгааргүй билээ. "Батальоны захирагч"-ийн хоёрдугаар байрт ахмад М.Болд-Эрдэнэ (013), гуравдугаар байрт ахмад М.Тулга (311) нар шалгарчээ.
Ахмад Д.БОЛОР