• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭМЦЭЭН БҮРТЭЭ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН 186 ДУГААР АНГИЙНХАН
Нийтэлсэн: 2024-05-24 09:11:26
Үзсэн: 502

ТЭМЦЭЭН БҮРТЭЭ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН 186 ДУГААР АНГИЙНХАН
Нийтэлсэн: 2024-05-24 09:11:26 Үзсэн: 502



Тасаг, салаа, ротоороо бариа руу гүйхэд хөгжим өөдөөс хангинана

Тасархай түрүүлж ирсэн ангийнхны нэр тэр жилдээ цангинана гэдэгчлэн Зэвсэгт хүчний аварга шалгаруулах энэ жилийн марш ярих сонин ихтэй, хөөрөлдөх сэдэв өргөн сайхан болж өнгөрч байна. Маршийн шагналын мэдээнээс нэгэн хамт олны үзүүлсэн амжилтууд онцгой байсан нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан байв.

     Маршийн хамгийн хүчтэй хоёр төрөлд буюу хугацаат цэргийн салаа, байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд тэд тус бүртээ 4 дүгээр байрт шалгарч, “Салааны захирагч”-ийн төрөлд дэслэгч Э.Бумбаяр мөнгөн медаль, “Ротын захирагч”-ийн төрөлд ахмад Д.Очирдаваа хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг тамирчдын нийлбэр дүнгээр алтан медаль, цом өргөмжлөлтэйгөөр баяртай харьцгаажээ.

    Тэд маршийн домог болсон энэ хоёр төрөлд хоёуланд нь дөрөвдүгээр байрын эзэд болж, ингэж дээгүүр оролцоно гэдэг бэлтгэл хэр чамбай байсан, баг хамт олон хэр хүчтэй байсныг бэлхнээ илтгэх үзүүлэлт бөгөөд алба хаагчид нь ч хувийн төрлүүддээ онцгой амжилт үзүүлсэн нь яах аргагүй онцлох үйл явдлын нэг мөн ажээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120