• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАКТИКИЙН ОЛИМПИАДАД 30 ГАРУЙ ОФИЦЕР ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-13 08:54:26
Үзсэн: 383

ТАКТИКИЙН ОЛИМПИАДАД 30 ГАРУЙ ОФИЦЕР ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-13 08:54:26 Үзсэн: 383



   Маргааш буюу 5 дугаар сарын 14-ний өдөр “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” буюу шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 68 жилийн ой тохиож байна. Тэмдэглэлт өдрийг угтаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит “Тактикийн олимпиад-2024” тэмцээн өнөөдөр эхэллээ.

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү уламжлалт тэмцээн нь залуу офицер, ахлагч нарыг мэргэжлээрээ бахархаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь чиглэгддэг бөгөөд энэ жил Зэвсэгт хүчний 16 нэгтгэл, ангийн рот, батарейн захирагч болон түүнтэй дүйцэх албан тушаалын 30 гаруй офицер мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж байна.

   Тэмцээний нээлтэд ХЗЦК-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар, “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Л.Ганбаатар, тус төвийн гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Л.Амарсайхан, бэлтгэл хурандаа Д.Номт нар оролцож, тэмцээнд оролцохоор ирсэн залуу офицеруудад туршлагаасаа хуваалцан, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвараараа тэргүүлж, хариуцлага, ёс зүйтэй байдлаараа манлайлж явахыг захилаа.

  Олимпиад онол, дадлагаар зохион байгуулагдах ба дүн 5 дугаар сарын 15-ны өдөр гарна.

Дэд хурандаа Э.ЭНХ-ОТГОН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120