• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЭРХЭМ ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ БАЯРТАЙ"
Нийтэлсэн: 2020-10-15 12:47:07
Үзсэн: 186

"ЭРХЭМ ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ БАЯРТАЙ"
Нийтэлсэн: 2020-10-15 12:47:07 Үзсэн: 186



Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар анги энэ сарын 15-ны өдөр 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдадаа хүндэтгэл үзүүллээ. Байлдааны туганд хүндэтгэл үзүүлүүлж, урлагийн тоглолт дэглэж, хамтдаа дуулж бүжиглэн нэг өдрийг хугацаат цэргийн алба хаагчдадаа зориулсан юм. Энэ үеэр дайчдын алга ташилт дунд тоглосон хамтлаг бол хошууч генерал П.Доржсүрэн ахлагчтай "Адмирал" амьд хөгжмийн хамтлаг байсан. Удахгүй халагдах гэж буй эрхэм дайчдадаа ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөж, зарим түрүүч, байлдагч сэтгэлийнхээ нандин үгийг хэллээ. Ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан та бүхнээр бахархаж байна. Цэргийн албанаас та бүхэн олон зүйл суралцаж, эх орноо хайрлах сэтгэлээр дүүрэн буцаж байгаа гэдэгт итгэлтэй байна" гээд цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүслээ. Мөн энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгож уралдаан тэмцээн зохион байгуулж, Дорноговь аймгийн үзэсгэлэнт газруудаар эрхэм дайчдаа аялуулсан юм.

 

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хэвлэлийн төлөөлөгч)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109