• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-06 14:08:47
Үзсэн: 406

ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-06 14:08:47 Үзсэн: 406



   Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж байна. 2009 онд “Энхийн элч”, 2013 онд “Талын манлайлагч”, 2015 онд “Анчин бүргэд”, 2021 онд “Хамтын хувь заяа” нэртэйгээр энхийг сахиулах, терроризм, гамшгийн эсрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байсан тус сургууль энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр тактикийн хээрийн сургуулийн түвшинд явагдах гэж буйгаараа онцлог юм.

  Хамтарсан сургуулийг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчин 2023 оноос эхлэн хангаж эхэлсэн бөгөөд өдгөө сургуулийн районыг байгуулж, сургалт дадлага, хангалт үйлчилгээг тасралтггүй явуулж байна.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль төвлөгөөний дагуу Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах ба 2017 онд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” тактикийн хээрийн сургууль энэ районд явагдаж байсан юм.

   Сургуулийн үеэр үндэсний соёл уламжлалаа сурталчлан таниулах “Нүүдэлчин Монгол” соёлын өдөрлөг, “Үзэсгэлэнт Дорноговь” үзвэр үйлчилгээ, үндэсний спорт, уралдаан тэмцээнийг Монгол Улсын талаас зохион байгуулна. БНХАУ-ын талаас мөн ялгаагүй соёлын арга хэмжээ, спортын наадмыг хоёр улсын цэргийн алба хаагчдын дунд явуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн сургуульд оролцогчид их говьд мод тарьж, цөлжилтийг сааруулах, байгаль цаг уурын өөрчлөлтийг багасгахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан зорилтод ажил өрнүүлэхээр бэлтгэжээ.

   Энэхүү уламжлалт хамтарсан сургуулийн үр дүнд манай хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс ирүүллээ.

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120