• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-05-03 15:38:20
Үзсэн: 302

ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-05-03 15:38:20 Үзсэн: 302



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал 05 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа Паг Ин Чольтой ажлын уулзалт хийлээ.

    Энэхүү уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын түүхэн харилцааг тодотгож, цаашдын цэргийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэн, цэргийн боловсрол сургалт, Хуурай замын цэргийн командлалуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тус тус санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хурандаа Паг Ин Чоль Хуурай замын цэргийн командлалын Гадаад хэлний сургалтын төвийн Солонгос хэлний дамжааны сургалтын орчин нөхцөлтэй танилцсан юм. Тэрээр уг дамжаа хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард бодит ажил болсныг цохон тэмдэглэж, суралцагч офицер, ахлагч нарт сурлагын өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120