Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас 4 хүний бүрэлдэхүүнтэй сургалт, дадлагын хөдөлгөөнт бүлгийг томилон 2017 оны 03 дугаар сарын 20-27 өдрүүдэд Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн зам, барилгын инженерүүд болон инженерийн машины механик жолооч нартай /5 офицер, 25 ахлагч/ онолын 25, дадлагын 27 цагийн багтаамжтай өдөрт 10 цагаар төлөвлөн сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалт, дадлагаар зам, барилгын инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, зам, барилгын ажлыг төлөвлөн удирдах, инженерийн машин механизмыг ашиглах аргад сургах, механик жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага судлуулах зорилгыг дэвшүүлэн дараах бүлгүүдэд хуваан сургалтыг явуулсан. Үүнд:
1. Зам, барилгын инженерүүд,
2. Зам, барилгын хэмжилтийн ахлагч,
3. Инженерийн машины механик жолооч.
Сургалтын хөтөлбөрт цэргийн ба цувааны зам, авто замын тухай ерөнхий ойлголт, хэмжилт геодизийн хэрэгслүүдийн ашиглалт, замын эргэлт тооцоолох, авто замын ус зайлуулах байгууламж, газар шорооны ажлын машинуудыг ашиглах, хөрсний механик шинж чанар, газар шорооны ажлыг тооцоолон төлөвлөх, инженерийн ажлын удирдлага зохион байгуулалт, ажлын үүргийн хуваарийг нарийвчлан боловсруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагаа, түүний удирдлага зохион байгуулалт, төрөл бүрийн замын хучлага, цэргийн замын зураг төсөл, тооцоо, төлөвлөгөө боловсруулах аргад суралцуулах сэдвүүдийг сонгож тусгасан.
Тооцоолон төлөвлөх ажлын суурь мэдлэг олгох сэдвийн хүрээнд зам, барилгын техник ашиглан гүйцэтгэх ажлын онцлог, техникийн хүчин чадлыг тооцоолох аргачлалыг заасан.

Инженерийн ажлын удирдлага зохион байгуулалт сэдвийн хүрээнд инженерийн ажлын удирдлага зохион байгуулалт, инженерийн ажлыг төлөвлөх, ажлын хуваарийг нарийвчлан боловсруулах, ажлын явцын хяналт, тооцох хүснэгт, ажлын явцыг дүгнэх хүснэгт боловсруулан, ажлын төлөвлөгөөний уялдаа холбоо, гүйцэтгэх ажлын хугацаа ба шаардагдах хүн хүчийг тооцож төлөвлөх, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагаа, түүний удирдлага зохион байгуулалт, төрөл бүрийн замын далан барих, хучилт хийх, цэргийн замын зураг төсөл, тооцоо, төлөвлөгөө боловсруулах аргачилалын чиглэлээр суралцагчдад ерөнхий мэдлэг өгсөн.
Хэмжилтийн ахлагч нарт хэмжилтийн багаж хэрэгсэл /Нивелир/ Рейк мод, Теодолит, зай хэмжигч, хуйлмал метр, асфальт хэмжигч зэргийг ашиглах, хэрхэн ажилд бэлтгэх дараалал, замын трасс сонгох, гадаслагаа эргэлт хийх аргачлал, түвшиний хэмжилт хийх, өндөршилтийг олох, дагуу хэвтээ огтлолийн зураг зурах мэдлэгийг олгосон.
Хэмжилтийн багаж ашиглах хичээлээр замын трасс сонгох, замын эргэлт муруй тооцоолох аргачлал, тэмдэглэгээ, гадаслагаа хий, газрын гадаргын өндөршилтийг олох аргад невилерь, теодилит, рейк зэрэг багаж хэрэгслүүд дээр ажиллуулж, дадлагын хичээлийг явуулсан.
Замын ажлын техникүүдийг ашиглах сэдвийн хүрээнд газар шорооны машиныг ашиглах, өдөр тутмын техник үйлчилгээ, үзлэг шалгалтын талаар ерөнхий суурь мэдлэг өгсөн.
Механик жолооч нарт САТ-120 загварын автогрейдер, LW300F загварын шанагат ачигчийг ашиглах, жолоодох, ашиглалтын явцад анхаарах зүйлсийг сурган зааварчилж, жолоодлогын дадлагыг явуулсан.
Цэргийн ба цувааны зам, зураг төсөл, тооцоо, төлөвлөгөө гэсэн агуулгаар авто замын бүтэц, төрөл бүрийн хучилтын талаар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа түүний удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгосон.
СУРГАЛТ, ДАДЛАГЫН ҮР ДҮН:
Замын инженерүүдэд авто замын суурь, даланг барих аргачлал, хөрсний шинж чанар, эргэлтийг тооцоолох аргачлал, замд ашиглагддаг хэмжилтийн багаж, материал, газар шорооны машины ашиглалтын талаар онолын мэдлэг олгож, дадлага эзэмшүүлсэн.
Мөн цэргийн зам ба авто замын ажлын тооцоо, төлөвлөгөөг боловсруулах, трассыг сонгож түүний дагуу хэмжилт хийх, замын ажлыг удирдан зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, чанар, гүйцэтгэлд хяналт тавих аргад суралцуулсан.
Хэмжилтийн ахлагч, инженерийн машины механик жолооч нарт замын төрөл бүрийн хэмжилтийг хийх онолын мэдлэг олгож, замын ажлыг гүйцэтгэх, автогрейдр, шанагат ачигчийг ашиглалтын зааврын дагуу ашиглах дадлага эзэмшүүлсэн.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ