• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУРГАЛТ БЭЛТГЭЛЭЭР ХОШУУЧЛАГЧ НЭГТГЭЛ, АНГИУДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГӨВ
Нийтэлсэн: 2020-09-27 16:10:15
Үзсэн: 333

СУРГАЛТ БЭЛТГЭЛЭЭР ХОШУУЧЛАГЧ НЭГТГЭЛ, АНГИУДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГӨВ
Нийтэлсэн: 2020-09-27 16:10:15 Үзсэн: 333



Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтын төгсгөлд мөн 2019-2020 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлээр хошуучлагч ангиудыг тодруулж, шагналыг нь ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг гардуулан өглөө. Сургуулийн жилийн хоёрдугаар үеийн төгсгөлд явагдсан Зэвсэгт хүчний Жанжин штабын болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын "Цогцолбор" шалгалтад хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги амжилттай шалгагдаж, сургалт бэлтгэлээр хошуучлагч нэгтгэл, ангийн болзол хангасан юм. Хошууч генерал Д.Ганзориг цэргийн бэлтгэл сургалтыг мэргэжлийн цэргийг бэхжүүлэх чиглэлд түлхүү явуулан штабын бэлтгэл сургалтыг төгөлдөржүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг шагнал хүртсэн захирагч нар болон нийт удирдлагуудад үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109