• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-17 09:51:31
Үзсэн: 2814

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-17 09:51:31 Үзсэн: 2814



   Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтыг ЗХЖШ-аас энэ өдрүүдэд зохион байгуулан явуулж байна.  Цугларалтад хамрагдаж буй Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын даргалах албан тушаалын ахлагч нар 9 дүгээр сарын 16-ны өдөр Хуурай замын цэргийн командлал орон нутагт шилжин байрласнаас хойшхи өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтны ажиллах нөхцөл, бололцоог хэрхэн сайжруулж буйтай танилцсан юм. Тэд командлалын архив, хүний нөөц болон нууц баримт бичгүүдийн хамгаалалт, сургалт, хурал, интернет, бялдаржуулахын танхимууд болон алдрын тасалгаа, номын санг үзэж сонирхсон ба Хуурай замын цэргийн командлал нь цэргийн захиргааны удирдлагыг цогц байдлаар нь хэрэгжүүлэхийн сацуу алба хаагчдынхаа ажиллах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн боломжийг нээсэн нь жишиг болохуйц болжээ хэмээн дүгнэж байв. Арга хэмжээний төгсгөлд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр Хуурай замын цэргийн сүүлийн үеийн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.   

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109