• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙГ ТОМИЛОВ
Нийтэлсэн: 2015-11-23 10:43:30
Үзсэн: 113

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙГ ТОМИЛОВ
Нийтэлсэн: 2015-11-23 10:43:30 Үзсэн: 113



ЗХЖШ-ын даргын тушаалаар бригадын генерал Б.Амгаланбаатарыг Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар томиллоо. 
Бригадын генерал Б.Амгаланбаатар нь 1982 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн командын ангид элсэн суралцаад 1986 онд Ерөнхий цэргийн команд-Явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер мэргэжилтэй төгссөн.
1986-1988 онд Ардын армийн 150 дугаар ангид, 1988-1990 онд Ардын армийн 123 дугаар ангид тус тус салааны захирагчаар ажиллаж байсан.
1990-1991 онд Ардын армийн 096 ангид мотобуудлагын ротын захирагч, 1991 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сар хүртэл Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Цэргийн цагдаагийн бүлгийн зохицуулагч офицероор, 1991-1992 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Дайчлан зохион байгуулах хэлтэст орон тоо, зохион байгуулалт хариуцсан офицер, 1992-1996 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газарт орон тоо, зохион байгуулалт хариуцсан офицер, 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Захиргааны удирдлага зохицулалтын газарт орон тоо, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалуудад ажилласан.
1997-1999 онд Батлан хамгаалахын Их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан команд-штаб, оператив тактикийн мэргэжилтэй төгссөн.
1999-2001 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газарт орон тоо, зохион байгуулалт хариуцсан ахлах офицероор ажилласан.
2001 онд ОХУ-д Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийн дээд курс, 2010 онд ХБНГУ-д Ж.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвийн Аюулгүй байдлын дамжааг тус тус төгссөн.
2001-2002 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, 2002-2005 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, 2005-2007 онд Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт эрхэлсэн орлогч захирал, 2007-2013 онд БХЯ-ны СУТГ-ын Орон нутгийн хамгаалалт, Улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2013 оноос Ерөнхий зориулалтын цэргийн штабын даргаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 9-ны өдрөөс Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107