• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН ЗАХИРАГЧ НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2020-09-04 16:27:38
Үзсэн: 992

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН ЗАХИРАГЧ НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2020-09-04 16:27:38 Үзсэн: 992



  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр 9 дүгээр сарын 4-ний өдөр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын захирагч, штабын дарга нартай цахим хурал хийлээ. Цахим хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, 2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдах залуусыг хүлээж авах цэргийн байр бэлэн эсэхийг тодруулж, алба хаагчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ягштал мөрдүүлэх, ЗХЖШ болон Хуурай замын цэргийн командлалаас явуулсан албан даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ирүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Мөн ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа “Штабын бэлтгэлжилт”-ээр тэргүүлэгч анги шалгаруулах үзлэг, шалгалтад Хуурай замын цэргийн 5 анги хоёрдугаар шатандаа шалгарсныг дуулгаад тус ангиудыг дараагийн шатандаа амжилттай оролцохыг захилаа. Удахгүй ЗХЖШ-аас зохион байгуулах Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцохоор ирэхдээ нэгтгэл, ангийнхаа урт хугацааны стратегийн хэтийн төлөв, зорилготой уялдуулсан бодлогын баримт бичгүүд, танилцуулга авчир, биеийн тамир, эрүүл мэнд, операцын урлагаар шалгалтууд авагдах учир үүнд мөн онцгой анхаар гэлээ.

   Энэ үеэр тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар Хуурай замын цэргийн командлалаас явуулсан албан даалгавруудын биелэлт, хэрэгжилтийг яаралтай ирүүлж, 10 дугаар сард явагдах орон нутгийн сонгуульд оролцохдоо анхаарах асуудлаар мэдээлэл өгсөн бол Материал техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалт, зарим объектуудын засвар үйлчилгээ, мал, махан бүтээгдэхүүний татан авалт зэрэг асуудлаар ярилцлаа.

  Цахим хурлын төгсгөлд бригадын генерал Л.Онцгойбаяр “Ажил болон ажлын бус цагаар Зэвсэгт хүчин хэмээх энэ их айлд хамаардаг хүн бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ягштал мөрдөх ёстой. Үүнийг хатуу анхааруулж байна. Захирагч, штабын дарга нар бие бүрэлдэхүүндээ энэ чиглэлээр үргэлж анхааруулга, сэрэмжлүүлэг өгч бай” гээд захирагч, штабын дарга нарт ажлаа сайн гүйцэтгэхийг даалгалаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113