
2021 онд онд тохиох орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, 2020 онд тохиож буй "Зенитийн холбоо" ТББ-ын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн бүтээлч ажлуудыг өрнүүлсээр байна. Ангийн түүхэн замнал болон үе үеийн зенитчдэд зориулсан “Дурсгалын цогцолбор хөшөө”-г бүтээх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай явагдаж байна. Бүтээн байгуулалтыг бие бүрэлдэхүүн өөрсдийн хүчээр гүйцэтгэж байна. Уг цогцолборыг байгуулснаар үе үеийн зенитчдийн алдар гавьяаг мөнхөлж, Цэргийг агаараас хамгаалах жагсаалд хүчин зүтгэж байгаа хойч үедээ өвлүүлэн үлдээх дурсгал болж байгаа юм.
Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)