• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГӨӨР ...
Нийтэлсэн: 2020-08-18 14:51:33
Үзсэн: 127

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГӨӨР ...
Нийтэлсэн: 2020-08-18 14:51:33 Үзсэн: 127



   

   Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт алба хаагчдынхаа гэр бүлийг оролцуулсан “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулж явууллаа. Өдөрлөгөөр ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий алба хаагчдынхаа гэр бүлийнхэнд “Манай алба хаагчид ар гэртээ санаа зовохгүйгээр албаа нэр төртэй хаахад та бүхний үүрэг, оролцоо асар их байдаг. Бие бүрэлдэхүүний маань найдвартай ар тал та бүхэндээ баярлалаа” хэмээгээд арга хэмжээг эхлүүлсэн юм. Энэ өдөр ангийн Үлээвэр найрал хөгжмийн салааны бие бүрэлдэхүүний бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт,  цэргийн техникийн үзэсгэлэнг дэлгэн уригдсан зочдод сонирхуулсан бөгөөд Дорнод аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Жавхлан “Гэр бүлийн харилцаа”, “Архидалт, хардалт, стресс түүнийг даван туулах арга зам” сэдвээр илтгэл тавьж, мөн бяцхан хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж явуулав. Түүнчлэн ангийн офицеруудын зөвлөлөөс “Аав, ээж, би” хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион явуулахад ахлагч Б.Бямбасүрэн, дэслэгч Ж.Саруул, ахлах ахлагч Т.Хонгор нарын гэр бүл тэргүүн байруудыг эзэлсэн юм.

   Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Адтай жаал” тэмцээнийг зохион байгуулсан ба 0-2 насныхны “Азын бөмбөлөг хэн олох вэ?” тэмцээнд дэд ахлагч Б.Батбуянгийн хүү Б.Наранбаяр, 2-4 насныхны “50 метрийн гүйлт”-ийн уралдаанд ахлагч Б.Мөнхнасангийн хүү М.Төгсбаяр, ахлагч Х.Батхүрэлийн хүү Б.Ганбаяр нар тэргүүлэв. 4-7 насныхны “Гар зургийн уралдаан”-д ахмад Б.Зоригтхүүгийн охин З.Эмүжин, 7-9 насныхны “Агаарын бөмбөлөг хэн хурдан хагалах вэ?” тэмцээнд Б.Уугантуяагийн охин Г.Энхжин, 10-аас дээш насныхны “Сандал хэн хурдан эзлэх вэ?” тэмцээнд ахлах ахлагч Д.Дэмидсүрэнгийн хүү Д.Оргил нар тус тус тэргүүлж, шагналын эзэд болсон юм.

Мөн ахлагчийн зөвлөлөөс алба, салбаруудын дунд олс таталтын тэмцээнийг явуулахад ахлах ахлагч З.Ганзориг, ахмад Д.Зоригтхүү нарын ахалсан багууд шалгарав. Өдөрлөгийн төгсгөлд гэр бүлүүдийн дунд азтан шалгаруулах сугалааг зохион байгуулж, гарын бэлэг, хичээлийн хэрэглэл гардуулан өглөө. 

Соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108