• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛУУН ГОВЬД БАЯНБҮРД БАЙГУУЛСАН И.БАТСУУРИЙНХ
Нийтэлсэн: 2020-08-17 15:37:34
Үзсэн: 379

ХАЛУУН ГОВЬД БАЯНБҮРД БАЙГУУЛСАН И.БАТСУУРИЙНХ
Нийтэлсэн: 2020-08-17 15:37:34 Үзсэн: 379



  Дорноговь аймгийн Сайншанд сумаас 20 орчим км зайтай “Таван дохио” хэмээх тал газарт нэгэн баянбүрд “байгуулсан” нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахмад ажилтан, чөлөөнд байгаа ахлах ахлагч Итгэлтийн Батсуурийнх ажээ. Торойх бараагүй цэлийсэн уужим талд И.Батсуурь гуайн гараар “бүтсэн” баянбүрд хаа холоос ч тодхон харагдах санж. И.Батсуурь гуайг бол Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг дамжсан мөрдэстэй болон мөрдэсгүй цөмөөрөө л андахгүй. Хуучны цагаа дурсахад нүд нь сэргэх агаад хүн бүрийг овог нэр, цолтой нь нэрлэж, хаана явааг нь сураг тавин асуух нь олонтой явсны шинж гэлтэй. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг хуучны алдар түүхт том дивиз байхаас нь 40 орчим жил хүчин зүтгэж яваа түүнтэй хуурч хөөрөхөөр генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч гэлтгүй зорьж ирж уулздаг нь ч андашгүй байв. Саяхан Р.Сүхбат генерал ирээд, бид жаал ярилаа гээд л. И.Батсуурь гуай хөгшин Б.Бадамжавынхаа хамт 9 жилийн өмнөөс л энэхүү баярбүрдийг байгуулсан бөгөөд эхлээд ногоогоо тариалахын өмнө талбайгаа тойруулан хайлаас,улиас модод тарьж. Энэ нь халуун говьд агаар чийгшүүлэх, салхинаас ногоогоо хамгаалах зорилготой гэнэ. Одоогоор найман нэр төрлийн хүнсний ногоо тарьсан байна. Тухайлбал, төмс, лууван, сонгино, манжин, тарвас, огурцы, улаан лооль, байцай тарихаас гадна халуун говьд чацарганы модыг ч мөн ургуулж чаджээ. Тариалангийнхаа талбайн хоёр захад 50 метр гүний худаг гаргаж, хоолойгоор усалчихдаг юм байна. Бас тойруулаад шуудуу ухаж, үер уснаас ч хамгаалсан байна. Энэ бүхэн нь мэдээж Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн туслах аж ахуйн хүрээнд тариалж байгаа бөгөөд цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаа эрүүл, эко бүтээгдэхүүнээр хангах нь тэдний гол зорилго.

  И.Батсуурь гуайгаас тариалангийнх нь талаар сонирхоход “Арчилж чадвал ногоо хаана ч ургана. Бид аль болох бууцаар борддог. Бууцаа устай шингэлж, наранд бүлээсгээд өдөр бүр усалдаг. Хоёрдугаарт, зэрлэгийг нь тогтмол зулгаадаг даа” гэж хариулав. Тэдэнд туслахаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч А.Амартөр, О.Энхбаатар нар ирсэн байх ба гэрийн эзэгтэй Б.Бадамжав “Манай ангийн байлдагч нар их ажилласаг хүүхдүүд шүү дээ. Аав, ээж шиг нь хайрласаар байгаад одоо бүр их дассан байна. Халагдахаар нь яана даа. Санах л байхдаа” хэмээсэн нь түүний чин сэтгэлийн яриа байв. Байлдагч А.Амартөр Сэлэнгэ аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан, ирээдүйд төмөр замчин болох төлөвлөгөөтэй бөгөөд нутагтаа ажиллаж, амьдарч байгаа аав Ц.Алтансум, ээж Б.Саранчимэг нартаа хайртай шүү гэдгээ илэрхийлээд “Хүү нь цэргийн албаа нэр төртэй хааж байна” гэлээ. Харин байлдагч О.Энхбаатар Дархан-Уул аймгийн Хонгор сумынх ба халагдаж очоод аав, ээждээ тусалж, мал маллана гэсэн. Халуун говь нутагт ийм л ажилласаг хүмүүс хүнсний ногоо байтугай нарийн ногоо, жимс жимсгэнийг тарьж ургуулан, журмын нөхдөө эко бүтээгдэхүүнээр хангаж байна.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108