• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-08-14 09:46:36
Үзсэн: 462

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-08-14 09:46:36 Үзсэн: 462



  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллалаа. Тус ангийнхан үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засвар, тохижилтын ажил өрнүүлж, ЗХЖШ-ын “Штабын бэлтгэл” үзлэг, шалгалтад бэлдэж байна. Тухайлбал, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар штабын байр, цэргийн байрандаа бүрэн хэмжээний засвар оруулж, эмнэлгийн байраа ч сэргээн шинэчилж эхэлжээ. Бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан цэргийн гал тогоог боловсруулах цехээр нь ялган тусгаарлаж, агааржуулалтын системийг бүрэн шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуйн шаардлагыг хангах хүрээнд мах, ногоо, гурил зэрэг боловсруулах бүтээгдэхүүнээ өөр, өөр тасалгаанд бэлтгэдэг болжээ. Мөн зам талбайгаа тохижуулж, гэрэлтүүлгийг шинээр нэмж, номын сангаа ч засварлаж байв. Тус ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр дээрх бүтээн байгуулалтын ажлуудаа бригадын генерал Л.Онцгойбаярт танилцуулаад 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдах хугацаат цэргийн алба хаагчдыг тохитой орчинд хүлээн авна гэдгээ илэрхийлж байсан юм.

 Үүний дараа бригадын генерал Л.Онцгойбаяр тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ажил, арга хэмжээ, цаашид зохион байгуулахаар төлөвлөсөн сургалт бэлтгэлийн талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, алба хаагч бүр сахилга хариуцлага, дэг журамтай байж, албандаа бүтээлч, санаачилгатай хандаж ажиллахыг даалгаж байсан юм. Бригадын генерал Л.Онцгойбаярыг дагалдаж тус командлалын Материал, техникийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Ж.Банзрагч, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Л.Тамираа нар ажилласан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108