
Гэр бүлийн эерэг харилцаа, хандлага, үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлыг үзүүлж, тэднийг нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Гэр бүлийн хөгжил” сургалтыг 08 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу “Цэргийн нөхөрлөл” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд тус байгууллагын багш нар болох Б.Ганхүлэг “Аав, ээжийн үүрэг”, Д.Төгөлдөр “Ярилцах арга ба зөрчлийг шийдвэрлэх нь” сэдэвт сургалт, лекцүүдийг тавьж, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж чадсан юм.
Энэхүү сургалтын хүрээнд “Цэргийн нөхөрлөл”-ийн хамт олон хамтран ажилладаг олон улсын хүүхдийн байгууллагын илгээсэн бэлгийг ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын хүүхдүүдэд гардуулан өгсөн юм.


Соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Ё.Бат-Эрдэнэ