• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-08-11 14:06:41
Үзсэн: 1299

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-08-11 14:06:41 Үзсэн: 1299



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэ сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр тэргүүтэй албаны хүмүүс ажилласан бөгөөд Ерөнхийлөгчийг Дорноговь аймагт хурандаа А.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хүндэт харуулууд, Өмнөговь аймагт хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авсан юм.

Мөн тэрээр Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнаж, урамшууллаа. Зэвсэгт хүчний ангиуд төмөр замын далангийн ажлаа үндсэндээ гүйцэтгээд дууссан бөгөөд зарим бетон гүүр хоолой барих ажилд үлдээд байгаа, төмөр замын дээд бүтэц тавих ажилд идэвхийлэн орсон талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 414.6 км урт, 1 өртөө 6 зөрлөгтэй байна. Зөрлөгийн барилгуудыг мөн Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэж байгаатай Ерөнхийлөгч танилцаж, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсэж байсан юм.

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108