• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛААР ЗАРИМ АЛБА ХААГЧ ШАГНАГДЛАА
Нийтэлсэн: 2020-07-31 14:10:07
Үзсэн: 12588

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛААР ЗАРИМ АЛБА ХААГЧ ШАГНАГДЛАА
Нийтэлсэн: 2020-07-31 14:10:07 Үзсэн: 12588



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн уламжлал ёсоор Цэргийн тангаргаа долоодугаар сарын 31-ний энэ өдөр давтлаа. Цэрэг тангараг давтах ёслолын үеэр Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнагдсан зарим офицер, ахлагч нарын шагналыг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар гардуулан өгч баяр хүргэсэн юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар-I” медалиар тус командлалын Материал,техникийн хэлтсийн офицер, дэд хурандаа Б.Цогтсайхан, “Дайчин алдар-II” медалиар Удирдлагын байрын ротын авто, техник засварын тасгийн жолооч, сургагч ахлагч Ч.Батням, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын төрөл мэргэжлийн офицер, хурандаа Н.Сүхбаатар, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, хурандаа Ш.Гэрэлт-Од, Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр, Хангалт үйлчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Г.Гантуяа, Удирдлагын байрны ротын авто, техник засварын тасгийн жолооч, ахлагч А.Ууганбаатар нар шагнагдсан юм.

  Бригадын генерал Л.Онцгойбаяр Үндэсний их баяр наадмын үеэр ээлжийн амралттай байсан дээрх алба хаагчдад шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн ба мөн Хуурай замын цэргийн сүүлийн үед зохион байгуулсан ажил арга хэмжээг онцлоод алба хаагчид бүр албандаа бүтээлч, санаачилгатай ажиллахыг даалгасан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108