• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Нийтэлсэн: 2020-07-30 17:59:24
Үзсэн: 839

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Нийтэлсэн: 2020-07-30 17:59:24 Үзсэн: 839



Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнгөрсөн 5 дугаар сард цахимаар зохион байгуулагдсан билээ. Тэгвэл 7 дугаар сарын 30-ны  өдөр зөвлөлдөх уулзалтын хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн  ажил, арга хэмжээг хоёр тал зөвшилцөж, тохиролцсоны дагуу  нэгдсэн протоколд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атшашегийн орлогч дарга, хошууч С.Смолли “2019 онд явагдсан зөвлөлдөх уулзалтаар хамтран хийж хэрэгжүүлэхээр цөөнгүй сургалт, дадлагууд төлөвлөсөн ч дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим нь хэрэгжээгүй. Харин энэ удаа өмнөх төлөвлөсөн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох сургалт, дадлагуудаа үргэлжлүүлэх саналтай байна. Энэ нь мэдээж цар тахлын нөхцөл байдалтай мөн л уялдана” гээд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатарт 2021 онд явагдах зөвлөлдөх дөрөвдүгээр уулзалтыг  АНУ-д зохион байгуулах саналтайгаа буйгаа уламжилж, урилгыг нь гардуулан өгсөн юм.

Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан зөвлөлдөх уулзалтаар хэд хэдэн чиглэлээр тохиролцсон ба Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд байгуулагдах Англи хэлний сургалтын төвийг техник, тоног төхөөрөмжөөр хангах, хоёр тал уулын болон усны хамтарсан сургалт, дадлагуудыг явуулах зэрэг командлал хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцсан юм. Протокол зурах ёслолд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх нар байлцлаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108