• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2017-11-20 11:41:15
Үзсэн: 137

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2017-11-20 11:41:15 Үзсэн: 137



       Монгол  Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хуурай замын цэргийн командлалд хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцав.

     Батлан хамгаалахын сайд Н.Энхболд түүнийг дагалдан яваа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон албаны бусад хүмүүст  ХЗЦК-ын үйл ажиллагааны товч танилцуулгыг Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар хийлээ.

      Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд командлалын бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Хуурай замын цэргийг Зэвсэгт хүчний цөм” гэж онцлон тэмдэглээд УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэгдэн батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулиар Төрлийн цэргийн командлалууд байгуулагдан бие даан үүрэг гүйцэтгэж эхэлсэнтэй холбогдуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хуурай замын цэргийн командлалын удирдлага, бүрэлдэхүүнтэй санал солилцож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107