Зэвсэгт хүчний 327 дугаар анги өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан удаан хугацааны хадгалалтын нэгж техникүүддээ засвар, үйлчилгээ хийж эхэллээ. Техник, засваруудыг чанартай явуулах үүднээс албад, салбаруудын дунд уралдаан зарласан бөгөөд тэргүүлсэн бүрэлдэхүүнийг байгалийн үзэсгэлэнт газар үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ арга хэмжээг цаашид уламжлал болгон хэвшүүлэхээр ажиллаж байна.
Дэслэгч Г.Гантуяа (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)