• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2020-07-21 16:47:21
Үзсэн: 1853

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2020-07-21 16:47:21 Үзсэн: 1853




Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангиудын захирагч болон штабын дарга, бусад удирдах албан тушаалтнуудтай 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр цахим хурал хийлээ. Хурлыг тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар удирдан явуулсан бөгөөд штабын бэлтгэлжилт, өвлийн бэлтгэл ажил, сургалт дадлагуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодруулж, зарим ангиудын удирдлагад үүрэг өгсөн юм. Тухайлбал, ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа “Штабын бэлтгэлжилт” болзолт уралдааны үзлэг, шалгалтын комиссынхон Зэвсэгт хүчний 119, 326 дугаар ангиудад өнөөдөр ажиллаж байна. Энэхүү үзлэгт Цэргийн нийтлэг дүрэм болон бусад зааврын дагуу бэлтгэж, амжилттай оролцохыг захиад өвлийн бэлтгэл ажлаа хангах ажил хэдэн хувьтай байна, цэргийн албаны сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг асууж тодруулав. Мөн цэргийн сургалт дадлагууд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дагуу явагдах ёстой, төмөр замын бүтээн байгуулалтад өөрийн хүсэлтээр оролцож байгаа цэргийн гэрээт болон хугацаат цэргүүдээ эргэж тойрох, хүний нөөцийн чиглэлээр ямар санал хүсэлтүүд байгаа зэргийг нь асууж тодруулсан юм. Цахим хуралд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан, Инженерийн цэргийн дарга, хурандаа С.Содов, Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил, Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр болон тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн цэргийн алба-хөдөлмөрийн аюулгүй байдлын офицер, дэд хурандаа Н.Батжаргал нар оролцож, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагатай өөрсдийн чиглэлээр ярилцсан юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107