• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАД ЗЕНИТЧИД КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2020-07-21 16:04:46
Үзсэн: 318

АХМАД ЗЕНИТЧИД КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2020-07-21 16:04:46 Үзсэн: 318



   “Зенитчдийн холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа. Ахмад зенитчдийг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар болон тус командлалын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил нар хүлээн авч уулзаж, командлалын байр, үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм. Ахмад зенитчид Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны 83 жил, “Зенитчдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан үе үеийн зенитчдэд зориулсан “Дурсгалын цогцолбор хөшөө”-г байгуулахаас эхлээд бусад ажил, арга хэмжээг цар тахлын нөхцөл байдал намжих цаг үед зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм. Ялангуяа, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид баригдахаар шав тавьсан “Дурсгалын цогцолбор хөшөө”-г сүндэрлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүсэж байв. “Зенитчдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн, чөлөөнд байгаа хошууч М.Ягаан ярихдаа “Бидний хамтдаа бүтээсэн амжилт бүхэн халуунд халж, хүйтэнд хөрж зүтгэсэн ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан, эх орондоо тангараг өргөн зүтгэж, ирээдүй өөд тэмүүлсэн зенитчдийн маань хичээл зүтгэлийн үр дүн билээ. Тэдний алдар сууг мөнхжүүлэх, сурталчлах зорилгоор холбооныхоо 10 жилийн ойтой уялдуулан цөөнгүй арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ талаараа Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатарт танилцууллаа. Бригадын генерал ихэд уриалгахан хүлээн авч уулзаж, командлалынхаа байрыг ч сонирхууллаа. Ер нь зенитийн зэвсэглэл бол байлдааны гол хэрэгсэл байдаг учраас энэ төрлийн мэргэжлийн ангид онцгой анхаарах шаардлага бий” гэв.

    Харин тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Дарьцэцэг “Цэргийн хүний гэргий гэдэг эр нөхрөө дагаж, нутаг сэлгэж, зарим тохиолдолд  ажил, мэргэжлээ орхиж амьдарсан сайхан бүсгүйчүүд байдаг. Тэдний нэг нь би. Нөхрөө дагаж олон ч анги, салбаруудад ажилласан байна. Энэ утгаараа манай холбоо бас зенитчдийнхээ гэр бүлд чиглэсэн ажил зохион байгуулж явуулахыг хичээдэг. Жаргал, зовлонгийн аль ч үед хамт байхын төлөө явж байна” гээд Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах ариун жагсаалд орж, алтан шаргал нар, мөнх хөх тэнгэрийг сахин хамгаалах ашдын хүндтэй үүргийг хүлээсэн эрхэм зенитчдэдээ албанд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эх орны тэнгэр цэлмэг, эрхэм зенитчдийн сум нь мэргэн байг гэлээ. 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107