Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Баян-Өлгий аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан баяр наадамд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Аймгийн 80 жилийн ойн баяр наадмын “Шагайн харваа”-ны төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн тус ангийн алба хаагч аймгийн мэргэн Я.Амарсайхан ахлагчтай баг тэргүүн байр, ахлах дэслэгч Ц.Цэсрэнжав ахлагчтай баг гуравдугаар байр, “Урианхай сур”-ын төрөлд спортын мастер ахлах ахлагч Х.Цогтбаяр шагналт байр эзэлсэн амжилттай сайхан наадсан бол Баян-Өлгийн аймгийн Алтай сумын наадамд зодоглон үзүүрлэсэн ахлах дэслэгч Л.Алтансүлд, Ховд аймгийн Дөргөн сумын наадамд үзүүрлэсэн дэслэгч Б.Мягмарсүрэн нар “Сумын начин” цол хүртэж анги, хамт олноо баясгалаа.
Ахлах дэслэгч Ч.Далантай



