• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АРТИЛЛЕРИЙН ЦЭРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-11-15 11:12:59
Үзсэн: 116

АРТИЛЛЕРИЙН ЦЭРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-11-15 11:12:59 Үзсэн: 116



Зэвсэгт хүчинд орчин цагийн артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг артиллерийн цэргийн ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Түүх сөхвөөс Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаар тушаалаар Зэвсэгт хүчинд орчин цагийн артиллерийн цэрэг үүссэн өдрийг 1921 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу жанжин Д.Сүхбаатарын санаачилга, удирдлагаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 1 дүгээр морьт бригадын бүрэлдэхүүнд анхны “Их бууны хороо”-г байгуулсан өдрөөр тогтоосон юм.

Артиллерийн цэрэг нь Ардын хувьсгалын галыг асаалцан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулан, Зэвсэгт хүчний галын үндсэн хүч нь байсны зэрэгцээ эдүгээ даян дэлхийн энхийн үйлсэд шууд гар бие оролцож байгааг бахархан дурдахад таатай байна.

Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн галын цохилтын үндсэн хүч нь байж, сургалт бэлтгэлийнхээ түвшнийг байнга дээшлүүлэн байлдааны буудлага, харвалтдаа өндөр амжилт гарган артиллерийн цэргийн түүхэн замнал, дайчин уламжлалаа баяжуулна гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү түүхт 100 жилийн ойг тохиолдуулан артиллерчин дайчид Та бүхэндээ баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, бэлэн байдал, сургалт бэлтгэл, цэргийн албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Улаан залаат их буучдын ухаан нь цэлмэг, сум нь мэргэн байг!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120