Ногоон байгууламж нь агаарыг цэвэршүүлэн чийгшүүлж, шороо тоосжилтыг багасгаж байдгаас гадна тохь тухтай орчныг бүрдүүлж, цаг уурын зохисгүй нөхцлөөс бичил орчныг хамгаалах хүчин зүйл болж, экосистемийг зохицуулдаг өндөр ач холбогдолтой гайхамшигт агаарын шүүлтүүр юм.
Энэ жил Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүн олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь ногоон байгууламж бүхий эко орчин бүрдүүлэх ажил билээ.
Өнөөдөр командлалын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас хүлээж авсан хус, хуш модны 79 ширхэг суулгацыг суулгаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, Зуунмод сумын цэцэрлэгжүүлэлтэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Дэд хурандаа Б.Золзаяа