Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки, цэргийн атташе Хигашияа Тэй Ичи нар айлчиллаа.
Хүндэт зочдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Инженерийн дарга хурандаа С.Содов, ангийн удирдлагын хамт угтан авч, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хошууч Г.Мөнхбат үйл ажиллагаагаа танилцууллаа.
Зочдыг ангийн дайчин алдрын танхим, инженер сапёрийн рот болон цэргийн гэрээт алба хаагчдын алба хааж буй ахуй нөхцөлтэй танилцуулан, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтран 2014 оноос хойш зохион байгуулдаг “Зам” сургалтыг дэлхий дахиныг хамарсан “COVID-19” цар тахлын үед тасалдуулалгүй үргэлжлүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
Соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Д.Хадхүү