• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛТАН МӨРДӨСТӨН ГУРВААР...
Нийтэлсэн: 2016-03-25 17:21:19
Үзсэн: 88

АЛТАН МӨРДӨСТӨН ГУРВААР...
Нийтэлсэн: 2016-03-25 17:21:19 Үзсэн: 88



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбатад хошууч генерал, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АТГ-ын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарт бригадын генерал цол хүртээсэн билээ. Шинэхэн генералууд сэтгэгдлээ хуваалцав.

Хошууч генерал Р.СҮхбат:

            -Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар хошууч генерал цол хүртсэндээ баяртай байна. Байлдагчаас хошууч генерал хүртэл 34 жил Зэвсэгт хүчинд алба хааж байна. Үе үеийн удирдлага, хамт олон, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ баярлалаа гэж хэлье. Энэ бол төр засгаас зөвхөн надад биш Зэвсэгт хүчинд хүлээлгэж буй итгэл, үүрэг хариуцлага, үнэлэмж юм.

 

Бригадын генерал Г.СайханбаЯр:

            -Миний хувьд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд 31 дэх жилдээ алба хааж байна. Аав минь Офицеруудын ордны дарга, Госпиталь буюу одоогоор бол БХХСАХНЭ-ийн орлогч даргаар их олон ажилласан дэд хурандаа цолтой хүн байлаа. Аавынхаа үйл хэргийг залгамжилж цэргийн хүн болоод өдий зэрэгтээ явж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Одоогоос 15 жилийн өмнө хурандаа хэмээх эрхэм цол хүртэж байлаа. Ер нь генерал болно гэж бодож байсангүй. Энэ эрхэм хүндтэй, үүрэг хариуцлагатай цолыг хүртсэн маань ганцхан миний гавьяа биш. Гарыг минь ганзага, хөлийг минь дөрөөнд хүргэсэн эрхэм багш нар, үе үеийн удирдлагууд, хамт олны минь дэмжлэг, гавьяа, тэднээс надад хүлээлгэж буй итгэл гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ асар өндөр хариуцлагыг дааж, салбартаа их зүйл хийж бүтээх юмсан гэж хичээж байна.

Бригадын генерал М.Эрдэнэдалай:

            -Төр, түмнийхээ итгэлийг хүлээж цэргийн дээд цол хүртлээ. Цол гардах мөчид надад өндөр хариуцлага хүлээлгэж, ихийг хийж бүтээх үүрэг өглөө, итгэл найдварыг нь дааж, илүү их хичээж ажиллана гэж бодогдсон. Мэдээж хэрэг удирдлагууд, хамт олон, багш, найз нөхөд гээд олон хүнд тэр дундаа 5 өнчин хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн ээждээ хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлсэн. Төлөвлөсөн ажил олон бий. Хамт олонтойгоо зүтгэж, ихийг бүтээх итгэл дүүрэн байна.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 727