• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН “ӨРГӨМЖЛӨЛ” ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-09-22 17:21:40
Үзсэн: 199

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН “ӨРГӨМЖЛӨЛ” ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-09-22 17:21:40 Үзсэн: 199



     Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 90 дэх удаагийн төгсөлтийн баярыг тохиолдуулан сурлага, сахилгын амжилтаараа хамт олноо манлайлан, Онцгойлох дүнтэй суралцсан Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ар талын командын дамжааг төгсөгч Бумангэрэлийн Булгантамир, Цэргийн хөгжмийн коллежийн Хөгжмийн урлагийн дамжааг төгсөгч Батболдын Цэен-Ойдов, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн буудагчийн дамжааг төгсөгч Буяннэмэхийн Баярманлай, Цэргийн холбоо компьютер сүлжээний техникчийн дамжааг төгсөгч Болдбаатарын Энэрэлт нарт баяр хүргэж, Зэвсэгт хүчний Жанжин штабын “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар гардуулан өгөв.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 727