Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж буй есөн дэд хурандаад хурандаа цол олголоо. Тодруулбал, ЗХЖШ-ын АУГ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Отгонбаяр, ЗХЖШ-ын АТГ-ын Инженер техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Б.Мөнхсүх, 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Т.Жаргалсайхан, БХИС-ийн ЦХС-ийн тэнхимийн дарга, дэд хурандаа М.Золзаяа, БХИС-ийн БХУА-ийн ахлах багш, дэд хурандаа Ё.Түмэнжаргал, ХХЕГ-ын Төв архивын дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар, Хилийн 0306 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Болдбаатар, ХСИС-ийн багш, дэд хурандаа Я.Ариунболд нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосон юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хурандаа нарт баяр хүргэж, энэхүү эрхэм цолыг дагаад үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг онцлов.
