• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид Байлдааны туг гардуулах ёслол боллоо
Нийтэлсэн: 2015-12-16 10:24:43
Үзсэн: 90

Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид Байлдааны туг гардуулах ёслол боллоо
Нийтэлсэн: 2015-12-16 10:24:43 Үзсэн: 90



Өвлийн дунд сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон төдийгүй батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн байр зүй, геодезийн хангалтыг тасралтгүй явуулж байна.

Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцлоо.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 727