Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын радиотехникийн ашиглалтын инженер дэд хурандаа Шаравдоржийн Аюурзана, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер дэд хурандаа Доржийн Хишигбаатар, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер бэлтгэл дэд хурандаа Баатарын Бямбацогт нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дүгээр тусгай ротын удирдах байрын жижүүр ахлах ахлагч Ренчингийн Батболд, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн холбооны хэрэгслийн засварын техникч ахлах ахлагч Нямсүрэнгийн Баярсайхан, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 324 дүгээр дивизионы салааны ахлагч ахлах оператор сургагч ахлагч Доржготовын Энхтөр нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Өргөмжлөл”-өөр,
Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 143 дугаар тусгай ротын 50 жилийн ойг тохиолдуулан тус ротын ажиллагааны офицер ахмад Г.Даваажаргал, жолооч энгийн Ч.Өрнөх нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр, мөн ротын радиотелеграфчин-жолооч ахлагч Г.Болор-Эрдэнэ, цахилгаан станцын дарга ахлагч Г.Эрдэнэбаяр, сувилагч-эмийн санч энгийн Д.Одончимэг, зочид буудлын эрхлэгч энгийн В.Саран нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Өргөмжлөл”-өөр,
Бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн ажилд хамтран ажиллаж байгаа Монголын төмөр зам үүсэн байгуулагдсаны 12 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төмөр замын суурь бүтцийн инженер Жамсранжавын Энхбаяр, төмөр замын инженер Агчинсүрэнгийн Цэрэннадмид, геодизийн инженер Төрийн Бадрах нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр,
Орхон аймаг дахь дайчилгаатай команд штабын сургуулийг зохион байгуулахад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Орхон аймгийн Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Оюунтүлхүүр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Д.Жигжидсүрэн нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү мөн аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшуулсан.